Танилцуулга
MBG ХХК-ийн дэргэдэх MBG Боловсролын төв нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд "Тэг-с ТЭТГЭЛЭГТ ТЭНЦЭХ хүртэл нь..." гэсэн уриатайгаар өдгөө 10 дахь жилдээ тогтмол, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Манай байгууллага:
- Монгол дахь Хятад, Англи хэлний гадаад багштай тэнхимийн богино, хагас жил, бүтэн жилийн сургалт
- Хятад дахь Хятад хэл соёлын өвөл зуны богино хугацааны практик сургалт
- БНХАУ-ын их дээд сургуулиудад Хэлний бэлтгэл, Базалавр, Мастер, Докторын зэргийн тэтгэлэгт хөтөлбөр
- БНХАУ-д хэрхэн суралцах тухай мэдээлэл, Тэтгэлэг авах, материал бүрдүүлэх, CSCA-ын шалгалтын тухай үнэ төлбөргүй зөвлөмж зөвлөгөө
- Төгсөх ангийн сурагчдад зориулсан 5+5 буюу хагас жил Монголд, хагас жил Хятадад суралцуулах Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөр
- БНХАУ-д суралцах хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг тэтгэлгийн шаардлага болох HSK, HSKK, IELTC оноонд урьдчилан бэлдэх, мэдээллээр тогтмол хангах зорилго бүхий Хятад, Англи хос хэлний хагас жил, бүтэн жилийн хосолсон хөтөлбөр
- БНХАУ-д хагас жил Хятад хэлний бэлтгэл хагас жил CSCA-ын шалгалтад бэлдэх хосолсон хөтөлбөр зэрэг сургалт хөтөлбөрүүдийг Монголд анх удаа хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна.
Бид мөн "Тэг-с ТЭТГЭЛЭГТ ТЭНЦЭХ хүртэл нь..." гэсэн уриа, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд MBG-ын нэрэмжит тэтгэлэгт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, манай төсөлд хамрагдсан хүүхэд залуус маань тэтгэлэгт амжилттай хамрагдан бид хамтдаа өөрийн салбараа түүчээлэн түүх бүтээсээр байна.