CSCA Анхны шалгалтын тов зарлагдлаа!

Анхны шалгалтын тов зарлагдлаа! 🇨🇳
CSCA буюу “Chinese Study Capability Assessment” нь Хятад улсын бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахаар төлөвлөж буй гадаад оюутнуудад зориулсан албан ёсны стандартчилагдсан шалгалт юм. Уг шалгалтыг БНХАУ-ын Тэтгэлгийн Зөвлөл (CSC) санаачлан, Хятадын их, дээд сургуулиудын мэргэжилтнүүд хамтран боловсруулсан бөгөөд:
🧩 Хятад хэлний болон академик чадварыг цогцоор үнэлнэ
🎯 Их сургуулийн элсэлт ба тэтгэлгийн шалгаруулалтад чухал шалгуур болж ашиглагдана
🌏 Хятад даяар болон олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөнө.
🧮 Шалгалтын бүтэц:
-Мэргэжлийн Хятад хэл (文科/理科) – 90 мин, 80 асуулт
-Математик / Физик / Хими – 60 мин, 48 асуулт (хятад эсвэл англи хэлээр сонгон өгөх боломжтой)
Оноо: 0 – 100 (бүх хичээлд)
💰 Сорилын төлбөр:
1 хичээл – 450 юань
2 ба түүнээс дээш – 700 юань
🗓 Анхны CSCA шалгалт – 2025 оны 12-р сарын 21
📍 Дэлхий даяар зохион байгуулагдана!
. Уг эхний шалгалт онлайн (гэрээсээ өгөх) хэлбэрээр явагдах ба зарим оронд (Вьетнам, Тайланд) албан ёсны офлайн төвүүд ажиллана.
. 2026 оноос эхлэн тогтмолжиж, жилд 5 удаа явагдах бөгөөд (1, 3, 4, 6, 12 саруудад) бүс нутгийн цагийн бүсэд тохируулан хуваарилагдана.
📊 Дүнгийн мэдээлэл:
-Онлайн болон компьютерийн шалгалтын дүн – ажлын 7 хоногийн дараа
-Цаасан хэлбэрийн шалгалтын дүн – ажлын 14 хоногийн дараа
📩 MBG Боловсролын төв – CSCA-ийн мэдээллийг албан ёсоор хүргэж байна.
👉 Шалгалттай холбоотой зөвлөмжийг цувралаар та бүхэндээ хүргэсээр байх болно!
#CSCA #ChinaScholarship #MBGeducation #MBGstudyinChina #留学中国 #csca考试

