Зөвлөгөө

Өнөө үед өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд нь эцэг эхчүүд, багш нар болон сэтгэл судлаачдын

Бичсэн: Энхтамир
Өнөө үед өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд нь эцэг эхчүүд, багш нар болон сэтгэл судлаачдын

Өнөө үед өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд нь эцэг эхчүүд, багш нар болон сэтгэл судлаачдын анхаарлыг ихэд татаж буй асуудал юм. Дэлхий нийтийн судалгаагаар өсвөр насныхны нийт өвчлөлөөр сэтгэл зүйн эмгэг, донтолт дээгүүр бичигдэх болсон ажээ.

Ялангуяа 17 хүртэлх насныханд сэтгэл санааны хямрал, зан үйлийн бэрхшээл түлхүү ажиглагддаг байна.

Манай улсын хувьд сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг бага, өсвөр үеийнхэнд тулгарч буй олон далд аюулыг эрт мэдэж, урьдчилан сэргийлж чадахгүй байгаагаас шалтгаалан эмчлэх, шийдвэрлэх боломжгүй, хэт оройтсон зэрэг олон хүндрэл, тохиолдож байна.

Тиймээс сургуулийн орчинд сэтгэл зүйч хүртээмжтэй, сурган хүмүүжүүлэгчид өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй, тэдэнд илүү их анхаарал хандуулж ойлгож, сонсох нэн тэргүүний шаардлагатай байгаа юм.

Тэгвэл өсвөр насны хүүхэд сэтгэл зүйн хувьд ямар байх нь хэвийн гэж үзэх боломжтой вэ?

Өсвөр насныхны сэтгэлзүйн байдлын арван үндсэн шалгуур байдаг ажээ.

Үүнд:

  1. Хангалттай дасан зохицох чадвартай байх,
  2. Өөрийгөө бүрэн ойлгож, өөрийн чадварт тохирсон үнэлгээ хийх чадвартай байх,
  3. Амьдралын. зорилготой байх,
  4. Аливааг бодитоор харах чадвартай байх, орчноо мэдэрдэг байх
  5. Хувь хүний /өөрийн/ ​​аюулгүй байдалыг анхаарч, хангаж чаддаг байх
  6. Бусад хүмүүсийн заавар зөвлөгөө чадвар туршлагаас суралцах чадвартай байх
  7. Хүнтэй хэвийн харилцаа тогтодог, хоорондын харилцаагаа сайн хадгалах чадвартай байх,
  8. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хийгээд. удирдах чадвартай байх,
  9. Өөрийн онцлог ​​шинж чанар үзэл бодлоо тухайн нөхцөл байдалд тааруулж илэрхийлж чаддаг байх,
  10. Нийгмийн хэм хэмжээ, бусдын эрх ашгийг зөрчихгүй, хувь хүний ​​үндсэн хэрэгцээг зохих ёсоор хангаж чадах. Хэрвээ тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдал дээрх ихэнх стандартад нийцэхгүй байгаа тохиолдолд. сэтгэл зүйн зөвлөгөөг цаг тухайд. үзүүлэх шаардлагатай юм.

Press enter or click to view image in full sizeMBG Education Center_For KNOWLEDGE

Related Posts | 相关文章